Байршил
|
Үлдэгдэл 1 |
Товч тайлбар: 6-12 сартай хүүхдийн нэмэлт сүү
Хэмжээ: 400гр
Дэлгэрэнгүй мэдээлэл: Харшлын урвалыг бууруулагч, нярайд зориулсан сүүн тэжээлийг 6 сараас дээш настай хүүхэд хэрэглэнэ. Харшил төрөгч багатай НАН сүүн хуурай тэжээл нь хүүхдэд арьсны атопын үрэвсэл илрэх эрсдлийг бууруулдаг. Хэрэглэх заавар: Хуурай сүүн тэжээлийг найруулж бэлтгэхийн өмнө гараа угаана. Угж, угжны сав, таглааг сүүний үлдэцгүй болтол сайтар угааж цэвэрлэнэ. Угаасан угжаа усанд 5 минут буцалгаад хэрэглэх хүртлээ таглаж тавина. Хуурай сүүн тэжээлийг найруулах ундны усаа 370С хэм хүртэл бүлээсгэж хөргөнө. Буцалгаж, хөргөсөн бүлээн уснаасаа хооллох аргачлалд заасан хэмжээг зөв хэмжин авч, ариутгасан угжиндаа хийнэ. Зөвхөн хэмжигч халбагыг хэрэглэх ба халбагны амсраар тэгшилж авна. Угжин дахь нунтагийг уустал сэгсэрнэ. Хэмжигч халбагыг зурагт үзүүлсэний дагуу саван дотор хийнэ. Бэлтгэж дуусаад, савтай хуурай сүүн тэжээлийн тагийг гүйцэд таглан, хуурай, сэрүүн газар хадгална. Санамж: Сүүн тэжээлийг хооллолт болгоны өмнө бэлтгэнэ. Зааврыг чанд дагана. Сүүн тэжээлийн үлдэгдлийг хадгалж, дахин хэрэглэхийг хориглоно. Буцалгаагүй ус, ариутгаагүй сав ашиглахыг хориглоно. Сүүн тэжээлийг буруу хэрэглэж, өгөгдсөн хэмжээг ихдүүлж, багадуулах тохиолдолд хүүхдийн хоол боловсруулах үйл ажиллагаанд сөрөг нөлөөлнө.