Шинэхэн мама-гаа өлгийдөн авсан ээжүүдэд зөвлөгөө мундахгүй. Хүүхдийн хүмүүжлийн шилдэг номууд, гэр бүл, найз нөхөд, тэр ч байтугай сайн танихгүй хүмүүсээс ирдэг маш олон зөвлөгөөг хүлээж авахдаа шүүлтүүртэй хандах хэрэгтэй. Тиймээс бид шинэхэн ээжүүддээ эцэг эхийн хүмүүжлийн чиглэлээр мэргэшсэн мэргэжилтнүүдийн мэргэн үгсээс хуваалцахыг хүслээ.
Доктор Коллин Кроули хэлэхдээ: "Өнөөгийн соёл иргэншлийн ихэнх ээжүүд хүүхдүүдийнхээ төлөө маш их зүйлийг хийн завгүй байх ёстой гэж боддог... Хүүхдэд юу юунаас илүү хэрэгтэй зүйл бол өөрийгөө хайрладаг, өөрийгөө мэддэг ээж юм" гэжээ. Бяцхан үрээ өсгөж хүмүүжүүлэх гээд завгүй байгааг мэдэж байгаа, гэхдээ заавал өөртөө анхаарал тавиарай. Төрсний дараах сэтгэл гутрал нь нийтлэг илэрдэг тул танд илэрч болох шинж тэмдгүүдийг заавал анзаараарай.
Та шинэхэн ээж болоод бүгдийг мэдэх албагүй. Танд үргэлж мэдэхгүй зүйлс тулгарах тул бүү санаа зовоорой. Учир нь гэвэл хүүхэд бүрийн онцлог өөр өөр байдаг тул танд ирж буй шүүмжлэлд анхаарлаа хандуулах хэрэггүй. Мөн хэн нэгнээс тусламж гуйхаасаа бүү ичээрэй. Бяцхан үрээ төрүүлэх үед ядарч сульдатлаа бүгдийг ганцаараа хийх хэрэгтэй мэт санагдвал бусдын тусламж дэмжлэг танд зайлшгүй шаардлагатай.
Хүүхэд маш хурдан өсч, хөгждөг тул бага насны аз жаргалтай мөчүүдийг фото зураг эсвэл видео бичлэгээр заавал хадгалан үлдээрэй. Том болсон үед нь дурсах гайхалтай дурсамж болно.
Таны мэддэг хүн бүр хүүхдээ хэрхэн өсгөж хүмүүжүүлж байгаа талаар зөвлөгөө, санал бодлоо илэрхийлэх болно. Гэсэн хэдий ч хүүхдэдээ юу хэрэгтэй байж болох талаар хамгийн сайн мэдэх цорын ганц хүн нь ээж та юм.
Энэ бол үндсэндээ амьдрал, үе шат бүрт сайн сургамж болох юм. Төрөлт нь таны төсөөлж, төлөвлөж байгаагаар яг таардаггүй. Тиймээс бидний авч болох хамгийн сайн зөвлөгөө бол юу ч тохиолдох болно гэдгийг санах явдал юм.
Төгс ээж байна гэж байдаггүй. Ээж байх нь хамгийн хэцүү, гэхдээ хамгийн их хүндтэй цол хэргэмүүдийн нэг юм. Өөрийн зөн совиндоо итгэж, өөрийгөө бүү шүүмжил. Бүтэлгүйтвэл өөртөө хатуу хандаж, шантарч болохгүй. Хэрэв та шантарвал буцаж босоод өөрөөр оролдоод үзээрэй.
Comments